Англи: Эхнэр нөхөр хоёр шинжилгээгээр эгч дүүс байх магадлалтай хариу гарчээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-11
Их Британийн иргэн нэгэн эр эхнэртээ өрөөсөн бөөрөө шилжүүлэн суулгуулахаар болж шинжилгээ өгсөнд гайхмаар хариу гарчээ. “The Sun” сонины мэдээлснийг үзвэл, тэд эхнэртэйгээ төрсөн эгч дүүс байх өндөр магадлалтай гэсэн хариу гарсан нь түүнийг хүнд байдалд оруулсан байна. Ноён А эхээс төрөнгүүтээ өөр хүнд үрчлэгдэж, төрсөн аав, ээжийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй үлдсэн гэнэ. Тэрбээр найман жилийн өмнө томилолтоор явж байхдаа өөрөөсөө хоёр нас эгч одоогийн эхнэртэйгээ танилцаж, хоёр жил орчим дотно үерхээд зургаан жилийн өмнө гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй ажээ. Эхнэр нь бага хүүгээ төрүүлсний дараахан өвдөж, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болсон бөгөөд ах дүү, ойр дотнын хүмүүс дундаас нь бөөрний донор олдоогүй байна. Ингээд А өөрөө донор болох эсэхээ шинжилгээ хийлгэж үзээд, бөөр шилжүүлэн суулгах боломжтой гэсэн хариуг авчээ. Үүний дараа эдийн нарийвчилсан шинжилгээ өгтөл А болон түүний эхнэр хоёр цус, ген маш ойролцоо, төрсөн эгч дүүс байж болох хариу гарсан байна. Тэрбээр "Би одоо яахаа мэдэхгүй байна. Тэр бол миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж шүү дээ" гэжээ. Энэ явдлыг сонссон цахим хэрэглэгчид “Эхнэртээ нэг бөөрөө хандивлаж, үр хүүхдийнхээ сайн эцэг эх болоорой”, “Та хоёр хоёр ч хүүхдийн аав ээж болсон болохоор эгч дүү гэдгээ тоолгүйгээр амьдар”, “Таны буруу биш” гэх мэт эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.