Монгол, Унгарын хооронд шууд ниснэ
Чихэнд чимэгтэй
2024-03-11
Агаарын харилцааны тухай Монгол, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд хийж буй энэхүү хэлэлцээр нь Унгар улс руу шууд нислэг хийх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Үүнийг дагаад агаарын тээврийн салбар, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэж буйн зэрэгцээ Унгар болон Зүүн Европын улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган монголчууд эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр ирж, очих боломжтой болно. Мөн Европын холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих иргэдийн хувьд аяллын хугацаа богиносч, нислэгийн зардал буурах давуу тал бий болж байна. Манай улс ийнхүү 44 дэх улстайгаа Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.