images

АНУ-аас Монголд авчирсан үлэг гүрвэлийн олдворуудаар үзэсгэлэн гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-11


   АНУ-аас өнгөрөгч сарын 19-ний өдөр хоёр улсын “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-ний дагуу Монголоос гаралтай зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Улаанбаатар хотод авчирсан билээ. Улмаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл эдгээр олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Гэртээ тавтай морил” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд өнгөрөгч 9-ний өдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монголын нутгаас олддог нэн ховор олдворууд болох тарбозавр батаар, овираптор, протоцератопс, завролофус, орнитомимозавр пситтакозавр, пахицефолозавр, анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, дунд чөмөгний яс, сээр нурууны яс зэргийг үзүүлж байгаа аж. Цаашлаад Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэнэ. Үзэсгэлэн 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.