images

Дэлхийн монгол циркчид эх орондоо тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-11


   Олон улсад ажиллаж, амьдарч буй монгол циркчид энэ сарын 29-нөөс эхлэн Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. "Bravo Circus-4" хэмээх энэ удаагийн тоглолтод “Monte Carlo”-гийн цомын эзэн, Нарны циркийн жүжигчин Э.Лхагва-Очир, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч “Огторгуйн охид” хамтлаг, Өмнөд Солонгосын “X Pole Dance” тэмцээний алтан медалийн эзэн А.Ариунболд, “American’s got talent” шоуны шилдэг оролцогч, Гинессийн хоёр удаагийн амжилтын эзэн Тулгаа, Олон улсын циркийн алтан цомуудын эзэн “Зола Брос” хамтлаг, уран нугараачдын “X_Roses” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцоно. Харин хөтлөгчөөр нь МУУГЗ Ч.Хатанбаатар ажиллах ажээ. Тасалбар нь 30-50 мянган төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн жилийн "Bravo Circus-3" тоглолт 10 дугаар сарын 13-наас 22-ныг хүртэл тоглосон. Тус тоглолтод жүжигчдээс гадна тэмээн хяруул, тогос, аварга могой, нохой, ямаа зэрэг амьтад, Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казахстан, Гүрж, Киргиз улсын жүжигчид үзүүлбэр үзүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.