“Google” компанийн судалгааны төв Японд нээлтээ хийлээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-08
“Google” компани Японы Токио хотод Ази-Номхон далайн бүсийг хариуцсан кибер аюулгүй байдлын судалгааны төв байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Тус төв кибер аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, кибер халдлагын талаарх хүмүүсийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Японы институцуудтай хамтран энэ чиглэлээрх судалгааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах гэнэ. Төвийн нээлтийг хоёрдугаар сарын 1-нээс энэ сарын 18 хүртэл Японд үргэлжилж байгаа, жил бүр болдог “Кибер аюулгүй байдлын сар” аяны хүрээнд хийжээ. Мөн тус улсын Засгийн газар Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудтай энэ талбарт идэвхтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.