images

Японы манга зураач Акира Торияама таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-08


   Дэлхий дахинд алдаршсан “Dragon Ball” анимэг зурсан Японы зураач Акира Торияама 68 насандаа таалал төгслөө. Тэрбээр гавлын ясны дор цус хурж тархины даралт нэмэгдсэний улмаас нас баржээ. А.Торияама 1983 онд “Bird Studio” компаниа байгуулж, алдарт “Dragon Ball” цувралын анхны ангийг 1984 онд гаргажээ. Мөн 2018 онд “Dragon Ball Super: Broly”, 2022 онд "Dragon Ball Super: Super Hero" киноны зохиолыг бичсэн юм. А.Торияама долоо хоногийн өмнө нас барсан бөгөөд "Bird Studio" энэ талаар өнөөдөр буюу оршуулахын өмнө албан ёсоор зарласан байна.  Нутаглуулах ёслолыг гэр бүлийнхэн, цөөн хэдэн хамаатнуудынх нь хүрээнд үйлджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.