Монгол адууны мах, дайвар бүтээгдэхүүнийг Японд нийлүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-03-07
Азидаа хамгийн томд тооцогдох олон улсын хүнс, үйлдвэрлэлийн 49 дэх удаагийн үзэсгэлэн худалдаа Японы Токио хотноо энэ сарын 5-нд эхэллээ. “Tokyo Big Sight" зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд болж буй энэ яармагт 60 гаруй орны 2800 аж ахуйн нэгж 8600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм. Тэгвэл Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг төлөөлж “Майнд теч” компани ургамлын тосоор, “Норд роуд” компани "Хушхан" болон “Ихүрчин” компани хушны самраар, “Шар доктор” компани чацарганы шүүсээр, “Глобал номадик продукт” компани сарлагийн шар тосоор оролцож байна. Мөн “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Тэсо” компаниудын төлөөлөл оролцож бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа юм. Тэгвэл “Булган мах маркет” компани өнөөдөр монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээг импортлогч талтай байгуулав. “Foodex Japan-2024” арга хэмжээ маргааш өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.