Паралимпод оролцох монгол байт харваач Дубайд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-03-07
АНЭУ-ын Дубай хотод өнгөрөгч 29-ний өдөр эхэлсэн байт харвааны "Парис-2024" Паралимпын эрх олгох тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын байт харваач Д.Сэлэнгээ түрүүллээ. Ингэснээр тэр энэ зун Парист болох Паралимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулав. Тус тэмцээнд Монголын таван тамирчныг дасгалжуулагч Б.Золбоо удирдаж оролцсон бөгөөд энэ бямба гарагт тэмцээнээ өндөрлүүлнэ. Сонирхуулахад, Монголын пара байт харваач Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Тайландад болсон ААШТ-ий хагас шигшээд шалгарч Парисын Олимпод оролцох эрхээ авсан билээ. Мөн түүнээс өмнө пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ Олимпод оролцох болзлоо хангасан юм. Д.Сэлэнгээ ДАШТ, 2023 оны ААШТ-ий хүрэл медальтай, дэд мастер цолтой. Одоогоор манай улсаас таэквондогийн хоёр, пауэрлифтингийн нэг, байт харвааны хоёр тамирчин Паралимпод оролцох эрхээ аваад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.