images

АНУ-аас өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд Монголын хилээр орж иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-07


   АНУ-д үйлдвэрлэгдсэн төмөр замын хоёр зүтгүүр өнгөрсөн сарын 29-ний өдөр Замын-Үүд боомтод орж иржээ. "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор" төслийн хүрээнд манай улс энэ онд АНУ-аас 16 зүтгүүр авахаар тохиролцсон юм. Уг зүтгүүрүүдийг АНУ-ын “Progress Rail” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компани бүтээгдэхүүнээ сүүлийн 90 жилийн туршид дэлхийн 70 гаруй улсад нийлүүлж иржээ. Манай улс 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай, орчин үеийн инновацийг шингээсэн, Монгол орны говийн байгаль, цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай илчит тэрэгнүүдийг авах юм. Эхний ээлжинд орж ирсэн хоёр зүтгүүр нь төмөр зам, усан зам, нийт 83 хоног, 14220 км замаар тээвэрлэгдсэн байна. Одоо холбогдох инженер-техникийн ажилтнууд зүтгүүрүүдийг хүлээн авахаар Замын-Үүд боомтод ажиллаж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.