images

"Говь" компани малчдад тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-07


   Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэгч “Говь” компани малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах зорилгоор туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй уг төслийн хамтын ажиллагааны гэрээнд талууд өчигдөр гарын үсэг зурсан байна. Энэхүү төсөл нь 2029 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эрэгтэй эмэгтэй малчдыг тэгш боломжоор хангах, бэлчээрийн тогтвортой менежмэнтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд бүлгэмээр дасан зохицуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Төслийн эхний шатанд Хөвсгөл, Баянхонгор аймгийн 200 малчин өрхийг хамруулах ажээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн онд 30 сая ам.долларын зээл “Говь” компанид олгохоор болсон юм. Уг хөрөнгийг малчдаас түүхий эд худалдан авах, Улаанбаатар хотын ойролцоо ноос, ноолуур боловсруулах шинэ үйлдвэр барихад зарцуулах талаар “Global Trade Review” сайт мэдээлж байв. Энэхүү зээл нь 1200 орчим малчдыг найдвартай орлоготой болгох, бэлчээр, экологийн менежмэнтийг дэмжих замаар ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад тус дөхөм болно гэж АХБ үзэж байгаа ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.