images

Монгол улс 2023 оны эдийн засгийн өсөлтөөр дэлхийн 62 улсаас хоёрдугаарт жагсав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-06


  Дэлхийн 62 улсын өнгөрөгч оны эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг "Bloomberg" агентлаг өчигдөр зарлалаа. Энэ жагсаалтыг Энэтхэг улс 7.2 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол 7 хувийн өсөлттэйгээр манай улс хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Мөн манайхтай ижил хувьтай өсөлт гаргасан Армени улс гуравдугаарт орсон бол Гүрж улс 6.2 хувийн өсөлтөөр дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Монгол улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр сард 8.4 хувиар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос зарласан билээ. Үүнд уул уурхайн салбар 8.9, аж үйлдвэр, барилгын салбар 8.2, үйлчилгээний салбар 7.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн бол хөдөө аж ахуйн салбар 19.9 хувиар унасан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.