Монгол эмэгтэйчүүд Африкийн хамгийн өндөр оргилд авирчээ
Чихэнд чимэгтэй
2024-03-06
Монголын эмэгтэй уулчид энэ сарын 1-ний өдрийн 8 цаг 50 минутанд Африкийн хамгийн өндөр оргил Килиманжаро уулын оргилд амжилттай авирчээ. Далайн түвшнээс дээш 5895 метрт орших тус ууланд гарсан энэ удаагийн монголчуудын багт хамгийн ахмад нь Г.Туяа хэмээх эмэгтэй байсан тухай тэднийг ахалж явсан Гавьяат тамирчин Б.Гангаамаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэд "Gangaamaa expedition" компанийн хөтөлбөрийн дагуу өнгөрөгч сарын 25-нд эх орноосоо морджээ. Улмаар энэ сарын 1-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Килиманжаро уулын оргилд гарч бууж ирээд Африк тивийн байгаль, зэрлэг ан амьтадтай танилцахаар Сафари болон Занзибар аралыг зорьсон байна. Тэдний аялал энэ сарын 10-нд өндөрлөх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.