images

Монголын 3х3 баг Олимпын эрх олгох тэмцээнүүдэд канад дасгалжуулагчтай оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-06


   Өнгөрсөн улирлаас эхлэн Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Канадын мэргэжилтэн Стив Сэр ажиллаж буй. Өдгөө 41 настай түүний хувьд Канадын Эдмонтоны 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байгаад 2022 онд Монголд нүүж ирсэн юм. Улмаар “Улаанбаатар ММС Энержи” багт тоглож байгаад дасгалжуулагчаар давхар ажиллахаар болсон билээ. Манай шигшээ багийн тамирчид энэ сарын 27-нд Олимпын эрхийн оноо олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Сингапурт тоглох юм. Мөн ирэх сарын 12-нд Хонконгод болох ААШТ-д өрсөлдөнө. Тэгвэл эдгээр тэмцээнүүдэд С.Сэр манай тамирчдыг дасгалжуулахаар болжээ. Түүний удирдлага дор өмнө нь Улаанбаатар “ММС Энержи” баг "Шанхайн мастерс" тэмцээнд оролцоод түрүүлж байсан удаатай. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ багийг Гавьяат дасгалжуулагч С.Тулга дасгалжуулан амжилттай оролцож байв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.