images

Жүжигчин Колин Фөртийн цагаан цамц дуудлага худалдаанд орно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-06


   Жэйн Остины зохиолоор хийсэн “Бахархал ба бардамнал” кинонд тоглохдоо жүжигчин Колин Фөртийн өмссөн алдарт цагаан цамц “Kerry Taylor” дуудлага худалдаанд орохоор болжээ. Нэгэн үеийнхний “зүрхийг хулгайлсан” гэгддэг энгэртээ ганц товчтой нимгэн цагаан цамц олон мянган долларын үнэ хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байна. Учир нь, өчигдрийн байдлаар худалдан авагчдаас 12700 доллар хүртэл үнийн санал ирүүлсэн байгаа гэнэ. Тус цамцыг киноны дөрөвдүгээр анги дээр нуурын усанд сэлэхдээ өмссөн байдаг. Иймд шошгон дээр нь “Ноён Дарсигийн нойтон цамц” гэж бичсэн байна. Загвар зохион бүтээгч Дина Коллин энэ цамцыг 1810 оны загвараар урлажээ. Тэрбээр цамцны тухай өгүүлэхдээ, эх зохиолд цамцаа норгох тухай өгүүлээгүй ч кино багийн ахлагчтай ярилцсаны эцэст “Дэлгэцээр эрэгтэй хүн нүцгэн гарах хориотой байсан тул ноён Дарсиг нойтон цамцтай байлгах санаа төрсөн юм” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.