images

Хятад эмэгтэй мутай бокс сурахын тулд 2400 км замыг дугуйгаар туулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-06


   Хятадын Сычуань мужийн иргэн, 35 настай Ли Зэншянь Тайландад очиж тус улсын тулааны урлаг болох мутай боксыг сурахаар 2400 км замыг дугуйгаар туулжээ. Бүсгүй Лаос, Вьетнам, Хойд Тайландын Чян Май хотыг 35 өдөрт туулсан байна. Тэрбээр адал явдалд дуртай бөгөөд өмнө нь дугуй, мотоциклиор олон хоног аялсан туршлагатай. Тухайлбал, дэлхийн хамгийн хэцүү замтай гэгддэг Төвөд орныг найман удаа дугуй, мотоциклиор туулсан гэнэ. Тэрбээр нутагтаа байхдаа тай боксын клубт явж анхан шатны ур чадваруудад суралцсаныхаа дараа Тайландыг зорихоор зориг шулууджээ. Тэрбээр аяллынхаа явцад сайхан сэтгэлтэй хүмүүстэй тааралдаж байснаа хэвлэлд ярьсан байна. Тухайлбал, Лаост явж байхдаа ганц удаа л цэцэрлэгт хүрээлэнд майхнаа барьж хоносон бөгөөд бусад үед нутгийн иргэдийн найрсаг урилгаар гэрт нь, эсвэл хашаанд нь майхнаа барьж хоносноо дурсав. Түүний тухай нийтлэл Хятад төдийгүй гадаадад газар авснаар Тайландын мутай боксын сүпер од Буакав Банчамэкийн чихэнд хүрчээ. Улмаар Б.Банчамэк түүнийг найрсгаар угтаж авахыг Фэйсбүүкээрээ дамжуулан дэмжигчдэдээ уриалж, үүх түүхийг нь хуваалцсан байна. Улмаар Ли бүсгүй сонирхсон спортынхоо хамгийн шилдэг тамирчнаар хичээл заалгахаар болж, бэлтгэлийн зааланд нь очих урилга хүлээн авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.