images

“Apple” компани шинэ зөөврийн компьютерээ танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-06


   “Apple” компани өнгөрөгч даваа гарагт хамгийн сүүлийн үеийн M3 чиптэй, 13, 15 инчийн “MacBook Air” зөөврийн компьютерын шинэ загвар танилцуулсныг CNBC телевиз мэдээллээ. M3 чипийг өнгөрөгч оны аравдугаар сард “iMac” суурин, “MacBook Pro” зөөврийн компьютертэй хамт танилцуулсан юм. Тэгвэл шинэ загварын “MacBook Air” нь 1080 пиксельтэй вэбкамер, илүү хурдан Wi-Fi сүлжээг дэмжигчтэй бөгөөд батарей нь 18 цаг цэнэгээ барих гэнэ. Мөн өмнөх M1 чиптэй загвараасаа 60 хувиар хурдан ажиллахаас гадна нэмэлт хоёр дэлгэц ажиллуулах боломжтойгоороо давуу талтай ажээ. Уг бүтээгдэхүүнийг “Хиймэл оюун ухаанд тохирсон дэлхийн хамгийн шилдэг зөөврийн компьютер” хэмээн тодорхойлоод байгаа юм. Харин үнэ нь 13 инчийнх бол 1099, 15 инчийнх бол 1299 доллароос эхэлнэ. Мөн энэ сарын 8-наас дэлгүүрүүдээр борлуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.