Тэрбумтны урилга: Нэг өдөрт 70 нислэг хүлээж авчээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-05
Энэтхэгийн тэрбумтан Мукэш Амбанигийн бага хүү Анант Амбани, түүний сүйт бүсгүй Ридхика Мерчант нарын хуримын өмнөх баяр өнгөрөгч баасан гарагаас ням гарагийн хооронд Гужарат мужийн Жамнагар хотноо болсон билээ. Тэгвэл энэ сарын 1-нд Жамнагар хотын онгоцны буудал түүхэндээ хамгийн олон нислэг хүлээн авчээ. Онгоцны буудлын албаныхны мэдээлснээр баасан гарагт буусан 70 нислэгийн 14 нь олон улсынх байсан гэнэ. Мөн баярын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт 35 нислэг хүлээн авсны найм нь олон улсынх байв. Жамнагар хотыг зорих зочдын хөл үүгээр ч татарсангүй, бямба гарагт 22 нислэг буусан аж. Харин олон улсын нислэгүүд нь Америк, Франц, Швед, Англи, Итали, Бутан, Саудын Араб зэрэг улсаас ирсэн байна. Энэ талаар онгоцны буудлын дарга “Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 5-ны хооронд гаалийн бүрдүүлэлт, шалган нэвтрүүлэх хэсэгт тусгай зохицуулалт хийсэн” хэмээжээ. Азийн хамгийн баян хүн болох М.Амбани хүүгийнхээ хуримын өмнөх баярт Марк Цукэрбэрг, Билл Гэйтс, Гаутам Адани, Боб Игэр нарын тэрбумтан, бизнесмэн, Салман Хан, Шах Рух Хан зэрэг Болливүүдийн алдарт жүжигчин, Бутаны хааны гэр бүл, Хиллари Клинтон, Иванка Трамп гэх мэт 1200 алдартай зочныг урьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.