images

МУИС-ийн номын санд оюутнууд цалинтай ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-05


   МУИС-ийн номын сангаас Нийгэм-хүмүүнлэгийн уншлагын танхим болон Байгалийн ухааны уншлагын танхимдаа тус тус хоёр оюутныг ажиллуулж эхэлжээ. Тэдгээр оюутнууд өглөөний 11 цагаас оройн 17 цаг хүртэл өдөрт зургаан цаг уншигчдад каталог шүүх, дотоод, гадаад цахим сан ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх, хэрэгтэй номоо олоход уншигчдад туслах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангах, ном сэлбэн засахад туслан ажиллахаар гэрээ байгуулсан байна. Номын сангийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг энэ цагуудад оюутнуудыг цалинтай ажиллуулж буй бөгөөд цаашид ажиллах оюутны тоог нэмэгдүүлэх ажээ. МУИС-ийн сургалт судалгааны түшиц газар болсон номын сан 2017-2018 оны хичээлийн жилд одоогийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Улмаар олон улсын цахим мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлж байгаа билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.