Б.Наадам "Arnold Sports Festival"-д мутай боксын төрлөөр аваргаллаа
Чихэнд чимэгтэй
2024-03-05
АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо өнгөрсөн өдрүүдэд болсон "Arnold Sports Festival" наадмын мутай боксын төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлах дэслэгч Б.Наадам түрүүлжээ. 88 кг-ын жинд түрүүлсэн тэрбээр энэ төрөлдөө 2019 онд мөн аваргалж байсан бөгөөд таван жилийн дараа ийнхүү аваргаа дахин батлав. Гардан тулааны багш, ОУХМ Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд есөн удаа түрүүлсэн юм. Тэрбээр тулааны спортоор 2005 оноос хойш хичээллэж байна. "Arnold Sports Festival" нь 1989 оноос хойш тасралтгүй зохиогдож буй бөгөөд гол төлөв бодибилдинг, хүндийг өргөлт, фитнессийн спортын олон төрөл, мөн тулааны спортын зарим төрлөөр олон арван тэмцээн болдог, өндөр шагналтай олон улсын наадам юм. Бодибилдингийн дэлхийн олон удаагийн аварга, Холливүүдийн жүжигчин Арнольд Шварцэнеггэрийн нэрээр нэрлэгдсэн энэ наадам өнөө жил спортын 50 гаруй төрлөөр болж, дэлхийн 80 гаруй орны 12 мянга шахам тамирчин оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.