Португал-Сингапур: Төмөр замаарх дэлхийн хамгийн урт аялал
Анд нөхдийн мэдээ
2024-03-05
Европын өмнөд хэсгийн Португал улсаас Зүүн өмнөд Азийн Сингапур улс хүртэлх 18755 км замыг зөвхөн галт тэргээр туулах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хамгийн урт галт тэрэгний аяллын маршрут юм. Тодруулбал, Португалаас гараад Испани, Франц, Герман, Польш, Беларусь, Орос, Монгол, Хятад, Лаос, Тайланд Малайзаар дамжин Сингапурт хүрэх ажээ. Энэ замын нэг хэсэг нь Москвагаас эхлэн Орос орныг хөндлөн гулд туулаад Монголд Алтанбулаг боомтоор орж ирээд Замын-Үүд боомтоор гарч Бээжинд хүрнэ. Энэ нь уг аяллын маршрутын нэг галт тэргээр туулах хамгийн урт хэсэг болдог. Тодруулбал, Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын галт тэрэг зургаан өдөр явдаг байна. Улмаар Бээжингээс Күнмин хүртэл галт тэргээр яваад тэндээсээ Лаосыг дайрч өнгөрөөд Тайландын Удон Танид очно. Тэндээсээ Бангкок хүртэл яваад дараагийн галт тэрэгтээ суун тус улсын Хат Яй боомт хүрээд дамжин сууж Малайзын Куала Лампур ороод тэндээсээ Сингапурт очих юм. Харин Португалаас Москва хүрэх замыг дөрвөн галт тэргээр туулах ажээ. Ингэхдээ Парисаас Москва хүртэл нэг галт тэргээр явах ба Герман, Польш, Беларусиар дамжин өнгөрөх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.