images

БНХАУ-тай хамтран спортын томоохон арга хэмжээ зохион байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-04


   Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Хятад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэд ирэх оны хоёрдугаар сард "Харбин 2025" Азийн өвлийн наадамд монгол тамирчдыг оролцуулах бэлтгэл ажил болон өвлийн спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. МҮОХ-ны ерөнхийлөгч өнгөрсөн жил "Ханжөү 2022" Азийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж, Монголын баг тамирчдыг дэмжиж ажилласанд Элчин сайдад талархал илэрхийлжээ. Түүнчлэн 2024 онд тохиож буй Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр орны Үндэсний олимпын хороод хамтран спортын хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.