images

Энэтхэгийн тэрбумтны хүүгийн үдэшлэгт монгол нугараачид үзүүлбэр үзүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-04


   Энэтхэгийн тэрбумтан, бизнесмэн Мукеш Амбанийн бага хүүгийн хуримын өмнөх үдэшлэг гурван өдөр болж өндөрлөлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартнууд, тэргүүн баячууд, улс төрийн нөлөө бүхий 1200 орчим зочин уригдсан уг үдэшлэгт дуучин Рианна, Дэвид Блэйм тэргүүтэй алдартай уран бүтээлчдийг урьж дуулуулсан юм. Мөн Канадын “Cirque du Soleil” цирк шоу үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд үүнд монгол уран нугараачид оролцжээ. Монгол уран нугараачдын төлөөлөл Ч.Отгончимэг энэ талаараа цахим хуудсаараа дамжуулан "Мөрөөдөж ирсэн тайзан дээрээ гарч, хүссэн зорилгоо биелүүллээ" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын хамгийн олон үзэгчтэй телевизийн шууд дамжуулалт болох “Super Bowl"-ын  шоунд дуучин Ашэрийн ард бүжигчидтэй нь хамт үзүүлбэр үзүүлж байсан билээ. 

Канадын “Cirque du Soleil” энтертайнмэнтийн бүжигчид.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.