images

Монгол марафонч Парисын Олимпын эрхээ авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-04


  Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч долоо хоногт болсон марафонд монгол тамирчин Г.Хишигсайхан хоёр цаг, 26 минут, 32 секундын амжилтаар шагналт наймдугаар байранд шалгарчээ. Ингэснээр тэрбээр "Парис-2024" зуны Олимпын наадамд оролцох болзлоо биелүүллээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр цаг, 33 минут, 50 секундын амжилтаар алтан медаль хүртсэн юм. Г.Хишигсайхан нь Токиогийн марафонд уралдсанаар Монгол улсын шинэ дээд амжилтыг тогтоож, шагналт байранд шалгарсан анхны монгол тамирчин болж байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.