Дэлхийн залуучуудын их наадамд монгол залуус оролцож байна
Чихэнд чимэгтэй
2024-03-04
Оросын Сочи хотноо энэ сарын 1-ний өдөр болсон Дэлхийн залуучуудын наадмын нээлтэд монгол залуус монгол үндэсний хувцсаараа гоёж оролцжээ. Энэхүү арга хэмжээнд дэлхийн 180 гаруй орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, түүх, эрүүл мэнд, эдийн засаг, уран барилга, улс төр, олон улсын аюулгүй байдал, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон сайн дурынхан зэрэг салбар салбарын 20 мянган залуучууд эх орноо төлөөлөн оролцсон байна. Үүнээс 10 мянга нь Оросын өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид ажээ. Их наадмын хотхонд 27 хүртэлх насны 5000 сайн дурынхан ажиллаж байна. Наадмын Монгол дахь бэлтгэл ажлын хариуцагчаар Монголын залуучуудын холбоо анх удаа ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.