images

Монголын балетчин хүүхдүүд Канад, Орост суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-04


   Монголын Балетын үндэсний сургуулийн дунд шатны 3 дугаар ангийн сурагч Х.Тэгшжаргал ОХУ-ын алдарт Вагановагийн нэрэмжит балетын академийн 2 дугаар ангид шилжин суралцахаар болжээ. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан бөгөөд эх орондоо "Цөмөөхэй" балетын жүжгийн Клара, "Нойрссон гүнж" жүжгийн Аврорагийн дүрд тус тус тоглож байсан аж. Мөн тус сургуулийн гүнзгий шатны сурагч Г.София Канадын Үндэсний балетын сургуулийн үндсэн хөтөлбөрт тэнцсэн бол дунд шатны 2 дугаар ангийн сурагч Б.Мөрөн энэ сургуулийн зуны хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцжээ. Тэд бүгд 5-8 настай байхдаа Монголын Балетын үндэсний сургуульд элсэж суралцсан байна. Балетын үндэсний сургуулийг Гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуяг үүсгэн байгуулжээ. Тэрбээр мөн "Монголын балетын хөгжил" санг 2010 онд байгуулсан бөгөөд Япон, АНУ, Италийн театруудад ажиллаж байсан туршлагатай юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.