Леброн Жэймс 40 мянган оноо авсан NBA-ийн анхны тамирчин боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-03-04
“Los Angeles Lakers“ баг өнгөрөгч ням гарагт “Denver Nuggets“ багтай тоглох үеэр Леброн Жэймс 40 мянга дахь оноогоо авлаа. Хэдийгээр баг нь 124-114 онооны харьцаатай хожигдсон ч тэрбээр замналынхаа турш NBA-ийн улирлын тоглолтуудаас 40 мянган оноо авсан анхны тамирчин болов. Л.Жэймс өчигдрийн тоглолтоос 26 оноо авсан бөгөөд шинэ амжилтынхаа тухай “Ямарваа нэг зүйлийг хийх анхны тоглогч байна гэдэг энэ лигийн хамгийн догь зүйл” гэжээ. Өдгөө 39 настай тэрбээр тоглолтын хоёрдугаар үеийн 10:39 минутад гоол оруулснаар уг амжилтад хүрсэн юм. Тэр өнгөрсөн оны хоёрдугаар сард Карим Абдул-Жаббарын авсан 38387 оноог гүйцсэнээр NBA-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан сагсан бөмбөгчин болсон билээ. Мөн 2003 оны аравдугаар сард 18 настай хүү байхаасаа л уг лигт 21 жил тасралтгүй тоглож байгаа тэрбээр лигийн хамгийн ахмад идэвхтэй тоглогч болоод байна. Түүнчлэн Л.Жэймс тус лигийн анхны тэрбумтнуудын нэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.