Монгол, Вьетнамын үүрэн холбооны оператор компаниуд хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-03-01
Испанийн Барселона хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд болсон “Дэлхийн үүрэн холбооны чуулган”-д манай улсын төр, хувийн хэвшлийн компаниуд амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд 200 орчим улсын технологийн салбарын 100 мянга орчим төлөөлөгч чуулсан байна. Улмаар манай “CallPro” болон LIME компани Вьетнам улсын хоёр дахь том оператор болох “MobiFone” компанитай хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ. LIME компани мөн Хонконгийн DENT Wireless компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан хэрэглэгчдэдээ дэлхийн 189 улсад мобайл дата ашиглах боломжийг бүрдүүлэхээр болсон байна. Дашрамд дурдахад, тус арга хэмжээнд хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд хамгийн чухал, томоохон сэдвүүд байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.