Өвөр Монголоос манай улсад 860 мянган юанийн эд материал хандивлалаа
Чихэнд чимэгтэй
2024-03-01
Монголын зуданд нэрвэгдсэн малчдад Өвөр Монголын өөртөө засах орноос эд материалын тусламж үзүүлэхээр болсон тухай ӨМӨЗО-ы Радио телевизийн албаны сайт мэдээлжээ. Тус улсын Засгийн газар Онц байдлын танхим, "Улаан загалмай" нийгэмлэг зэрэг байгууллагуудаар дамжуулан 860 мянган юань буюу 400 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өдөн хүрэм, хөвөнтэй хүрэм, гамшгийн үеэр хэрэглэх гэр бүлийн багц, малгай, бээлий зэргийг бэлтгэн илгээсэн байна. Мөн Бээжин хотноо өчигдөр “Хүмүүнлэгийн андууд” арга хэмжээг зохион байгуулахад манай улсыг хавсран суугаа 21 улсын ЭСЯ, Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БНХАУ-ын "Улаан загалмай" нийгэмлэгийн төлөөлөл оролцож, зарим улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж, хандив өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Фэйсбүүк дэх "Дэлхийн цаг" хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.