images

Монголын усан спортын тамирчид Ази тивийн хос хүрэл медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-01


   Филиппин улсын Нью-Кларк хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд болсон Ази тивийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын 21 тамирчин амжилттай оролцлоо. Тэд авсан медалийнхаа тоогоор 16 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал, ОУХМ Э.Эрхэс, Э.Энхмэнд нар хүрэл медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд бичигдэх анхны хос хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэмцээний сүүлийн өдөр спортын мастер А.Алтаннар 800 метрт өврөөр даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 09:54:81 минутын амжилтаар долдугаар байранд орсон бол спортын дэд мастер Н.Билгүүн 50 метрт далайн гахай сэлэлтээр шигшээ гараанд шалгарч 27:09 секундын амжилтаар долоодугаар байр эзэлсэн байна.

Гэрэл зургийг: mongoliaaquatics.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Уншигч

    Баяр хүргэе!

    2024-03-01

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.