Европын томоохон улсууд Хойд Солонгост ЭСЯ-аа дахин нээхээр зэхэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-03-01
Цар тахал намжиж буй тул Герман, Швед, Швейцар, Их Британи улсууд Хойд Солонгост Элчин сайдын яамаа дахин нээхээр бэлтгэл хангаж буй тухайгаа албан ёсоор мэдээллээ. Пёньянд суугаа Хятадын Элчин сайд лхагва гарагт өргөөндөө Шведээс томилогдох Элчин сайдыг хүлээн авч Солонгосын асуудлаар ярилцжээ. Харин даваа гарагт Германыхтай уулзсан байна. Хойд Солонгос 2020 оны эхээр хилээ хааснаас олон улс орон Элчин сайдын яамны ажилчдаа сэлгэж чадалгүй дипломат төлөлөгчдийн газруудаа хаахад хүрсэн байна. Харин өнгөрсөн онд тус улс зөвхөн Монгол, Хятад, Орос улсаас шинэ Элчин сайд хүлээн авахыг зөвшөөрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.