images

Малчид нэг сарын дотор 6.3 тэрбум төгрөгийн мах борлуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-29


  "Хөдөө аж ахуйн бирж" төрийн өмчит компаниар дамжуулан мал, махыг дундын зуучлалгүйгээр арилжаалах ажил өнгөрсөн сарын 17-ноос эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчид 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Үүнээс хамгийн их буюу 434 тонн хонины махыг 3.6 тэрбум, 158.5 тонн үхрийн махыг 1.5 тэрбум, 147 тонн адууны махыг 1.1 тэрбум, 22.6 тонн ямааны махыг 89 сая төгрөгөөр борлуужээ. Одоогоор үхрийн сэврээсэн махны нэг килограммын үнэ 11000-13500 төгрөгийн хооронд байгаа бол үхрийн хөлдөөсөн мах 7500-8500, хонины хөлдөөсөн мах 6000-8000, хонины сэврээсэн мах 6500-9000, ямааны хөлдөөсөн мах 4500-5500 төгрөгийн хооронд байна. Дашрамд сонирхуулахад, халал аргаар бэлтгэсэн махны экспорт сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд одоогоор Казахстан улсын "Рокос" групп Монголоос халал аргаар бэлтгэсэн адууны хөлдөөсөн мах худалдаж авах санал ирүүлээд байгаа ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.