images

Хүслийн хад орчмыг тэрбум төгрөгөөр тохижуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-29


   Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Хүслийн хадыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахаар болжээ. Тодруулбал, хад орчмын хадан хөрсийг доргиурт алхаар ухаж явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах зэргээр тохижуулах бөгөөд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг гаргаж үүнд зарцуулах гэнэ. Одоогоор уг ажлыг гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас гуравдугаар сарын 20-ний өдрийг хүртэл зарласан байна. Оролцох ААН, компаниуд тус өдрийн 10 цагаас өмнө шалгаруулалтын баримт бичгээ илгээх ба тендерийг 10:20 цагт нээх аж. Гадаадын иргэн, ААН тендерт оролцох боломжгүй юм. Хүслийн хадыг тохижуулах санаачилга анх 2021 онд гарч байв. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.