АНУ: Э.Цэндбаатар ес дэх тулаандаа яллаа
Чихэнд чимэгтэй
2024-02-29
АНУ-ын Нью-Йорк хотноо мэргэжлийн боксын тулаанд хүч үзэж буй Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ес дэх тулаандаа яллаа. Тэрбээр мэргэжлийн бокст 14 ялалт, хоёр ялагдалтай, Гвинейд төрсөн, Канадын иргэншилтэй Мохамед Сумаоратай өчигдөр тулалдсан байна. Хоёр тамирчин найман үеийг дуустал тулалдахад шүүгчид санал нэгтэйгээр Э.Цэндбаатарт ялалтыг өгчээ. М.Сумаора манай тамирчинд ялагдсанаар карьерынхаа гурав дахь ялагдлыг хүлээж байгаа нь энэ юм. Сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт Э.Цэндбаатар өмнө нь мэргэжлийн боксын тулаанд найман ялалт байгуулахдаа дөрвөн өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байв.
Гэрэл зургийг: PROBOX TV
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.