"Чингис хаан" музей “Музейн нээлттэй өдрүүд”-тэй холбоотой уриалга гаргалаа
Чихэнд чимэгтэй
2024-02-28
Манай улсад жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болдог уламжлалтай. Энэ өдрүүдэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн музей 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр улсын хэмжээнд 174 мянга гаруй хүн музей үзсэний 30 хувь нь хүүхдүүд байсан юм. Тэгвэл "Чингис хаан" Үндэсний музейгээс цахим хуудсаараа дамжуулан уриалга гаргалаа. Музейгээ соёлтой үзэж, түүх, соёлоо эрхэмлэн дээдлэхийн тухайд, “Музейн нээлттэй өдрүүдээр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Иймд эцэг эхчүүд, багш нар “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирэх боломжтой. Хүүхдүүд энгийн өдрүүдэд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагддаг” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.