Өвөр Монголд болсон өвлийн спортын наадам өндөрлөлөө
Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт болсон 14 дэх удаагийн Хятадын өвлийн спортын наадам өчигдөр өндөрлөлөө. Спортын 176 үйл ажиллагаанд 3000 тамирчин оролцож, 300 сая хүн үзсэн уг наадам энэ сарын 17-нд эхэлсэн билээ. 1959 оноос хойш жил бүр болж буй энэ тэмцээнийг анх удаа ийм олон хүн үзжээ. Хятадын өвлийн наадам нь 1959-2016 он хүртэл Хармөрөн, Гирин мужид болдог байсан бол 2020 оноос өөр өөр газарт болохоор болсон юм. Тухайлбал, 13 дахь наадам нь Шинжаан-Уйгурт болсон байна. Харин 2028 оны өвлийн наадам Ляонин мужид болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







