images

Хаяао Мияазакийн бүтээлүүд цэцэрлэгт хүрээлэнд амилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-28


   “Studio Ghibli” компанийг үүсгэн байгуулсан Японы алдарт кино найруулагч Хаяао Мияазакийн дэлхийд алдартай бүтээлүүд Аичи мужийн Нагакүтэ хотын “Ghibli Park”-ад ээлж дараалан босож байна. Тус парк нь түүний том хүү, кино найруулагч Горо Мияазакигийнх юм. Тэрбээр ирэх сарын 16-нд “Миний хөрш Тоторо” анимэд гардаг муурынх шиг автобусаар цэцэрлэгт хүрээлэндээ үйлчлэх гэж байна. Таван хүний суудалтай, удаан явдалт уг тээврийн хэрэгслийг “Cat Bus” гэж нэрлэжээ. Энд том хүн 1000, хүүхэд 500 иен төлөөд арван минут суух гэнэ. Өнгөрсөн жил тус цэцэрлэгт хүрээлэнд “Гүнж Мононокэ” анимэгийн талбайг байгуулсан юм. Харин ирэх сард “Хоулын нүүдэг шилтгээн”, “Кикигийн түгээлтийн үйлчилгээ” анимэгийн талбайг ашиглалтад оруулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.