Улаанбаатар хотын ерөнхий архитекторчийг нээлттэй сонгон шалгаруулна
Чихэнд чимэгтэй
2024-02-28
Улаанбаатар хотын ерөнхий архитекторчийн албыг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хашиж байгаад өнгөрсөн онд ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн Г.Батзориг томилогдоод байсан юм. Тэгвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын ерөнхий архитекторчоор ажиллах байгууллага, хуулийн этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Нийслэлийн ЗДТГ-аас зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцогчдод архитекторчийн мэргэшлийн зэрэгтэй, ажиллах хүчний 30-аас доошгүй хувийг гадаадын мэргэжилтнээр бүрдүүлсэн болон энэ чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, олон улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай байх шаардлагыг тавьж байгаа ажээ. Мөн "Монгол улсад үүсгэн байгуулагдсан, эсхүл олон улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд байна" гэх шаардлага тавьжээ. Иймд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газрын [email protected] цахим хаягаар болон Хан-Уул дүүрэг дэхь Нутгийн захиргааны байгууллагуудын цогцолборын байранд гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.