images

Хятадын “Honor” компани ухаалаг бөгж гаргана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-28


  Испанийн Барселона хотод болж буй Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн бага хурлын үеэр Хятадын “Honor” технологийн компанийн захирал Жао Жорж ухаалаг бөгж гаргах гэж буйгаа танилцууллаа. Даваа гарагт “Samsung Electronics” компани мөн ийм төхөөрөмж гаргах гэж буйгаа танилцуулснаас ердөө нэг өдрийн дараа мөн тэр хурал дээр зарлаж буй нь энэ юм. “Honor” компанийн үйлдвэрлэх бөгж хиймэл оюун ухаанд суурилах бөгөөд хэрэглэгчдийн эрүүл мэндийн өгөгдөлд нь тулгуурлан мэргэжлийн сургалт орох буюу мэргэжлийн зөвлөгөөнүүд санал болгох аж. Мөн тус компанийн захирал нугардаг утас энэ жилдээ багтаан зах зээлд нийлүүлэхээ мэдэгджээ. Өнгөрсөн жил тус компани ном шиг дэлгэгддэг “Honor Magic V2” утас гаргасан бол энэ жилийнх нь янз бүрийн хэмжээгээр нугардаг байх гэнэ. “Counterpoint Research” байгууллагын судалгаагаар энэ онд нугардаг буюу дэлгэдэг утасны борлуулалт 40 хувиар нэмэгдэж 22 саяд хүрч магадгүй аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.