Боловсролын зээлийн санд 5.7 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Чихэнд чимэгтэй
2024-02-27
Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш энэ сарын 16-ныг хүртэл нийт 1.7 сая ам.доллар буюу 5.7 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Харин 2023 онд оюутны хөгжлийн зээлийн 7.8 тэрбум төгрөг, хөнгөлөлттэй зээлийн 235.4 сая төгрөг тус тус эргэн төлөгдсөн байна. Прокурорын байгууллагаас одоогоор хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал, 1997-2023 онд гадаадын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж буй. Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчил илрүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.