images

Гандантэгчэнлин хийд "Алтангэрэл" судрыг тахина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-27


   Бурхан багшийн аман зарлигийг багтаасан Ганжуурын 108 ботийн нэг нь Алтангэрэл судар билээ. Тэгвэл хаврын тэргүүн сарын 22-ны өдөр “Алтангэрэл" судрын арван нэг дэх удаагийн их тахилгыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулах гэж байна. Энэ өдөр тус хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр ирсэн хүмүүст "Алтангэрэл" судрын XI болон XII бүлгийг тайлбарлах ажээ. Тухайлбал, хоёр бүлгийн хагасыг нь эх хэлээрээ уншиж, Алтангэрэлийн даллага авна. Тахилга Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд ирэх сарын 2-нд 14 цагаас үнэ төлбөргүй болно.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.