Парист хөдөө аж ахуйн яармаг болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Францын нийслэл Парис хотноо 60 дахь удаагийн хөдөө аж ахуйн яармаг болж байна. Үзүүлэнд мал үржүүлгийнхэн сайн үүлдрийн 250 мал амьдаар авчран танилцуулж буйгаас гадна дарс үйлдвэрлэгчид мөн олноор оролцож байгаа юм. Яармаг энэ сарын 24-нд эхэлсэн бөгөөд Францын фермерүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны төлөвлөгөөт айлчлалын үеэр эсэргүүцэл илэрхийлж нээлтийн үйл ажиллагааг нэг цаг гаруй хугацаанд саатуулжээ. Яармаг ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.sortiraparis.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.