“Samsung Electronics” компани ухаалаг бөгж танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнгөрөгч даваа гарагт Италийн Барселонад болсон Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн бага хурлын үеэр эрүүл мэндийн ухаалаг бөгж гаргаж буйгаа танилцууллаа. Тус компани өнгөрөгч нэгдүгээр сард “Galaxy S24 Ultra” гар утсаа танилцуулах хэвлэлийн хурлынхаа үеэр шинэ бөгжний тухай дуулгаж байсан юм. Мэдрэгч бүхий бөгж нь зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, хөдөлгөөн, нойрыг хэмжих аж. Улмаар тухайн бөгжийг зүүсэн хүнийн бие физиологийн өгөгдлийг цуглуулан харуулна. Ингэхдээ “Samsung Health” аппликэйшнтэй холбогдох юм. Тэгвэл бөгж хэзээ худалдаанд гарах талаар компанийн дижитал эрүүл мэндийн багийн ахлагч Пак Хон “Энэ жилдээ багтаан борлуулж эхэлнэ” гэсэн ч яг хэзээ, ямар үнээр худалдах талаар тодорхой зүйл хэлээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.