images

Узбекистан, Их Британи хамтран Бабур хааны тухай кино хийнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-27


   Узбекистан, Их Британийн киночид Их Моголын эзэнт гүрнийг байгуулсан, Доголон Төмөрийн угсааны Бабур хааны тухай кино хамтран хийх гэж байна. Тодруулбал, Их Британи дахь Узбекистаны Элчин сайдын яам энэ сарын 23-нд “Mughals the Series" компанийн продюсер Мамта Кааш, “Scenario Films" компанийн зохиолч Гарэт Жонэс нарыг хүлээн авч, яруу найрагч, төр баригч гэдгээрээ алдаршсан Захир-уд-дин Мухаммад Бабурын амьдралын түүхээр хийх киноны талаар ярилцжээ. Кино зохиол Бабурын дурсамж тэмдэглэл болох "Бабурнама" зохиолд үндэслэх гэнэ. Тэрээр дурсамжаа цагадай хэлээр бичиж үлдээснийг хожим Их Могулыг Акбар хаан захирч байхдаа перс хэл рүү орчуулуулжээ. Талууд киноны гол зураг авалт, продюсерингийн ажлыг Англид хийх талаар санал солилцсон байна. Тэд Бабур хааны дүрээр дамжуулан узбек хүмүүсийн үнэ цэн, уламжлал, соёл, баялаг түүхийг харуулах кино хийнэ хэмээн найдаж байгаа аж. Чингис хаан, Төмөр хааны угсааны эцэг, эхээс төрсөн Бабур хаан одоогийн Узбекистанд буюу Тэнгэр уулсын дундах Фэрганы хөндий дэх Андижан хотод II Умар Шайх Мирзагийн ууган хөвүүн болон төржээ. Бабурын эцэг нь Төмөр хааны үр хойч бөгөөд тэрбээр 1469-1494 онд Фэрганы хөндийг захирч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    зочин

    Узбекүүдтэй байлдаж дийлдэж аргагүй эрхэнд энэтхэг рүү нүүж нутаг орныг эзлэн суусан хүний тухай узбекүүд өөртэй хамаатуулж кино хийх гээд л түүх ч их л хоржоонтой юм даа

    2024-02-27

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.