images

Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын шигшээ багийг дасгалжуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-27


   Монголын боксын холбооны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Д.Отгондалай нэмэгджээ. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, МҮОХ-ны Тамирчдын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа тэрбээр энэ жилээс Олимпийн наадамд монгол тамирчдаа бэлтгэж оролцуулах үүргийг хүлээж байна. Монголын боксын шигшээ багийн тамирчид өдгөө ХБНГУ-д бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Д.Отгондалай удахгүй тэдний араас очих юм. Манай тамирчид ирэх сарын эхээр Италид болох Олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөнө.

 

Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.