images

"The Hu" хамтлаг 2024 оны аялан тоглолтоо Австралиас эхлүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-27


  Хүннү рок урсгалыг дэлхийд таниулж яваа Монголын "The Hu" хамтлаг цахим хуудсаараа дамжуулан 2024 оны аялан тоглолтын товоо зарлалаа. Тэд ирэх сарын 21-нд Австралийн Мельбурн, 23-нд Сидней, 24-нд Брисбен хотод тус тус тоглохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ удаагийн тоглолтоо тэд “Knotfest Australia” фестивалийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд тасалбараа онлайнаар борлуулж эхэлжээ. Анх 2016 онд байгуулагдсан тус хамтлаг АНУ, Европын олон хотод аялан тоглолт хийсэн бөгөөд 2024 онд 5-6 шинэ цомог хийхээр төлөвлөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.