Япон: Сакүра энэ жил эрт цэцэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-26
Японд энэ өвөл агаарын хэм дулаан байсан тул сакүра эрт цэцэглэнэ хэмээн цаг агаарын мэдээллийн “Weathernews” компани мэдээллээ. Улмаар хамгийн анхны сакүра Токиод цэцэглэнэ гэжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 18-нд Токио, 19-нд Фүкүока, 20-нд Нагасаки, Ёокохама, 21-нд Нагояа, 22-нд Осакад цэцэглэнэ хэмээн тус компанийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. Хоёрдугаар сарын дунд үеэс Япон даяар агаарын хэм ердийнхөөсөө дулаарсан бөгөөд цаашид ч энэ хэвээрээ байх төлөвтэй байгаа аж. Японд өнгөрсөн жил сакүра хамгийн анх гуравдугаар сарын 14-нд цэцэглэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.