images

Японы нүцгэлдэг наадамд анх удаа эмэгтэйчүүд оролцов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   Японы нүцгэн наадам буюу “Хадака Мацүри” энэ сарын 22-нд төв Японд дөрвөн жилийн дараа цар тахлын ямар ч хязгаарлалтгүйгээр боллоо. Мөн 1300 орчим жилийн түүхтэй энэ наадамд анх удаа эмэгтэйчүүд оролцжээ. Тодруулбал, “Enyukai” эмэгтэйчүүдийн холбооныхон хувцастай оролцсон бөгөөд холбооны дэд ерөнхийлөгч Аяака Сүзүки “Бид түүхэнд шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна” гэжээ. Тус улс өнгөрсөн онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жендэр хоорондын зайны индексээр 146 орноос 125-д жагсаж байв. Тиймээс дан эрэгтэйчүүд оролцдог наадамд эмэгтэйчүүд оролцсон нь дэвшил ажээ. Энэ наадмын үеэр “Шин-отоко” буюу азтай эрийг шалгаруулдаг бөгөөд энэ жил 37 настай Юүки Окүва тодорчээ. Наадамд энэ жил 7500 хүн оролцсон нь өнгөрсөн жилийнхээс 1730-аар олон байв. Наадамд оролцогчид азтай эрийн биед гар хүрч хүслээ шивнэдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.