Монголын тамирчид Ираны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-02-26
Ираны нийслэл Тегеран хотноо тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх олон улсын тэмцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртжээ. Мөн Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байранд шалгарсан бол дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар шилдэг дасгалжуулагчаар шалгарсан байна. Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ болон ААШТ-ий таван удаагийн аварга бол У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл медаль, “Ханжоу-2022” Азийн зуны наадмын мөнгөн медальтай тамирчин юм. Мөн уг хоёр тамирчин нь “Парис-2024” Паралимпод эх орноо төлөөлөн оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.