images

Өвөр Монголын “Хангай” хамтлаг АНУ-д тоглолоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   Өвөр Монголын ардын хөгжмийн “Хангай” хамтлаг өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Ричмонд хотод тоглолтоо хийсэн талаар “Richmond News” сонин мэдээллээ. Найман гишүүнтэй тус хамтлаг ардын хөгжмийг панк рок урсгалтай хольж уран бүтээлээ туурвидаг байна. Хорин жилийн түүхтэй тус хамтлаг “Sing my Song” реалити шоу нэвтрүүлэгт оролцон түрүүлснээр Хятадад алдартай болжээ. Хамтлаг саяхан Канадын Ванкүүвэр аралд тоглолтоо амжилттай хийсэн бөгөөд Ричмондод тоглосныхоо дараа дахин тийш явж ирэх сарын дунд хүртэл шинэ цомгийнхоо зургийг авах гэнэ. Учир нь, Ванкүүвэр арлын байгаль Өвөр Монголынхтой төстэй учир шинэ цомгоо бүтээхэд хамгийн тохиромжтой газар хэмээн хамтлагийнхан ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.