АШУҮИС, ХААИС хамтран эмийн ургамал судлаач бэлтгэнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-26
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө, аж ахуйн их сургууль хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал”-ын чиглэлээр бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Тус хамтын ажиллагааны гэрээнд өнгөрсөн долоо хоногт АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ХААИС-ийн ректор Б.Баасансүх нар гарын үсэг зурсан байна. Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, тэнхим, багш, судлаач, сургалт хариуцсан нэгжүүдийн төлөөлөл, хөтөлбөрийг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих, мэргэжилтний цогц чадамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг баталжээ. Уг хөтөлбөрөөр ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн ургамлын генийн санг хамгаалах, тарималжуулах, эм-биологийн идэвхт бүтээгдэхүүний инновац-технологийг хөгжүүлэх чадамжтай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.